18 дугаар зүйл. Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
18.1.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд дараахь этгээд хяналт тавина:
18.1.1.төрийн хяналтыг бүх шатны Засаг дарга, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан өөрсдийн эрх хэмжээний хүрээнд; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.2.олон нийтийн хяналтыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.
18.2.Энэ хуулийн 14.6.3-т заасан үнэлгээг хийх заавар, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.Хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага иргэн, олон нийт, хуулийн этгээдээс дараахь хэлбэрээр танилцуулсан, эсхүл ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авна:
18.3.1.хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын өргөдөл, гомдол хүлээж авах нээлттэй утас;
18.3.2.эрх бүхий байгууллагын цахим хуудас;
18.3.3.цахим худалдаа, нийгмийн сүлжээнд байршуулсан нотолгоо бүхий мэдээлэл;
18.3.4.Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв;
18.3.5.өргөдөл, гомдол, албан бичиг.