2 дугаар зүйл. Авто замын тухай хууль тогтоомж
2.1.Авто замын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.