26 дугаар зүйл. Авто замын зөвлөл

АВТО ЗАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Авто замын зөвлөл

26.1.Авто замын бэлэн байдлын түвшин, аюулгүй байдлыг хангах, авто замын сангийн орлого, хөрөнгийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналтыг зам хэрэглэгчид болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн "Авто замын зөвлөл" хэрэгжүүлнэ.

26.2.Авто замын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26.3.Авто замын бэлэн байдлын түвшин, аюулгүй байдлыг хангах болон авто замын сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Авто замын зөвлөлөөс гаргасан дүгнэлт, зөвлөмжийг авто зам өмчлөгч, эзэмшигч, хариуцагч биелүүлэх үүрэгтэй.

Авто замын бүртгэл, мэдээлэл

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.