33 дугаар зүйл. Авто зам барих, засварлах, арчлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл
33.1.Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.2.Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд Зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлагаас гадна мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлагыг тавих бөгөөд энэ талаархи журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.2-т заасан зөвшөөрлийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
Авто замд тавих улсын хяналт