35 дугаар зүйл. Авто замын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
35.1.Авто замын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
35.2.Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг эрх бүхий байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.3.Авто замын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээд гарсан хохирлыг нөхөн төлсөн нь түүнийг хуулийн бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
35.4.Авто замын тухай хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг зөрчсөн, авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулна.