17 дугаар зүйл. Зөвшөөрлийг бусдад шилжүүлэх
17.1.Монголбанк зөвшөөрснөөс бусад тохиолдолд энэ хуулийн дагуу олгогдсон зөвшөөрөл, эсхүл аливаа эрхийг бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад шилжүүлэхийг хориглоно. Энэ хуулийг зөрчиж, бусдад шилжүүлсэн зөвшөөрлийг хүчингүйд тооцно.
17.2.Энэ хуулийн дагуу олгосон зөвшөөрлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж авах тухай хүсэлт гаргагчид энэ хуулийн 12, 13, 14 дүгээр зүйл нэгэн адил хамаарна.