7 дугаар зүйл. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан журам, дүрэм, заавар, аргачлалыг уг хууль батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд боловсруулж батлах ба шинэ журам батлагдах хүртэлх хугацаанд тухайн харилцааг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдах үед хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрх зүйн актаар зохицуулна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД