18 дугаар зүйл. Усан замын тээврийн хяналтыг хэрэгжүүлэх

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Усан замын тээврийн хяналтыг хэрэгжүүлэх

18.1.Усан замын тээврийн болон усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.2.Улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас болон унаа, техник хэрэгслээр хангагдах, усан замын тээвэрт ашиглаж байгаа барилга байгууламж, зогсоол, усан замын тээврийн хэрэгсэлд чөлөөтэй нэвтрэх, зорчих эрхтэй.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.