5 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

5.1.Засгийн газар усан замын тээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.2.усан замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

5.1.3.усан замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх, усан замын тээврийн улсын хяналтын дүрмийг батлах;

5.1.4.импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах эрүүл ахуй, халдвар судлал, хорио цээрийн шаардлагыг тогтоосон журам батлах;

5.1.5.усан замын тээврийн хэрэгслийн ангилал, зориулалтыг харгалзан техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишгийг ялгавартай тогтоох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.