7 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга усан замын тээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.1.усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан тухайн нутаг дэвсгэрт усан замын тээвэр зохицуулалтын асуудлыг төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;
7.1.2.нутаг дэвсгэртээ усан замын тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах;
7.1.3.усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран нутаг дэвсгэртээ усан замын тээврийн хяналтыг хэрэгжүүлэх, түүнд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлэх; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.4.орон нутгийн усан замын сүлжээнд усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх, аялах чиглэл, хөвөлтийн улирлын эхлэх, дуусах хугацаа, бүсийг усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, хүчин чадалд нийцүүлэн тухайн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай хамтран батлах;
7.1.5.тухайн орон нутгийн өмчийн усан замын дохио, тэмдэг болон зогсоолын засвар, арчлалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, санхүүжилтийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлэх;
7.1.6.тухайн орон нутгийн өмчийн усан замын зогсоол, төв буудал, бусад хөвөгч байгууламжийн үйл ажиллагаа болон тэдгээрийг зохих төлбөртэйгээр хэрэглэгчид ашиглуулах асуудлыг зохицуулах;
7.1.7.усан замын тээврийн хөвөлтийн улиралд ажиллах авран хамгаалах байнгын бус ажиллагаатай нэгжийг орон нутаг дахь хэрэгцээ шаардлагыг харгалзан нутаг дэвсгэртээ байгуулах эсэхийг шийдвэрлэх, орон нутгийн онцгой байдлын газар болон усан замын тээврийн хэрэгслийн ахмад, өмчлөгч, эзэмшигч, жолооч нартай хамтран ажиллах, хяналт тавих, санхүүжилтийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлүүлэх;
7.1.8.усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, холбогдох төрийн байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран усан замын тээврийн тухай хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах.
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ, УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ