9 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл
9.1.Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.Тусгай зөвшөөрөл авах аж ахуйн нэгж, иргэн дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:
9.2.1.ажил, үйлчилгээг гүйцэтгэх мэргэжлийн боловсон хүчин, усан замын тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдэл, усан замын тогтоосон чиглэл, аюулгүй ажиллагааны шаардлага;
9.2.2.тухайн ажил, үйлчилгээнд мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмаар тогтоосон нөхцөл.
9.3.Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулж ажиллана.
9.4.Усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэхээр хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд уг ажил, үйлчилгээний эрэлт, хэрэгцээ, усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангасан байдлыг харгалзан сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрөл олгож болно.