ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.