1.16 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.16 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичгийг үйлдэх, шийдвэр гаргах, хэргийн оролцогчтой харилцах, хэргийн материалыг оролцогчид танилцуулах, баримт бичиг хүлээн авах, хүргэх болон шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэг явуулах ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, тухайн этгээдийг таньж, баталгаажуулах боломжтой бусад цахим систем, өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шууданг ашиглана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Өмгөөлөгч тайлбар, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг цахим баримт бичгээр хүргүүлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ХАРЬЯАЛАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.