10.3 дугаар зүйл. Шүүгчийг татгалзан гаргах
1.Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно.
2.Шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шийдвэрлэнэ. Шүүх хуралдаан эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болно.