11.3 дугаар зүйл. Хэтэрсэн хугацааг сэргээх
1.Хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх, прокурор хэтэрсэн хугацааг сэргээх тухай шийдвэр гаргана.
2.Давж заалдах гомдлыг тогтоосон хугацаанаас хэтрүүлж гаргасан бол сонирхогч этгээдийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг сэргээх тухай асуудлыг шийдвэрлэх хүртэл түүнтэй холбогдох шийдвэрийг биелүүлэхийг түдгэлзүүлж болно.
3.Хэтэрсэн хугацааг сэргээх, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг татгалзсан тухай шүүх, прокурорын шийдвэрт гомдол гаргаж болохгүй.