7.3 дугаар зүйл. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.3 дугаар зүйл. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх

1.Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй.

2.Яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, шийдвэрийн хувийг авах эрхтэй. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй.

4.Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй.

5.Мөрдөн байцаалт дууссан бол хэргийн материалтай танилцаж, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлан авах эрхтэй. Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.