11.24 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.24 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих

1.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж:

1.1.тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан;

1.2.өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй;

1.3.үйлдвэрлэлд хэрэглэж байгаа спиртийн хэмжээ, үйлдвэрлэсэн согтууруулах ундааны тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлох, холбогдох татварын, эсхүл хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад өгч байх үүргээ биелүүлээгүй; /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.4.импортлох согтууруулах ундаа, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлох, харьяалах татварын алба, холбогдох гаалийн байгууллагад өгөх үүргээ биелүүлээгүй; /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.5.импортлох согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тэмдэг наагаагүй; /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.6.согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.7.согтууруулах ундаа, тамхиндаа цахим төлбөрийн баримт олгоогүй, цахим төлбөрийн баримтын системд согтууруулах ундаа, тамхины импорт, худалдан авалт, худалдааны мэдээллийг бүртгээгүй; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.8.импортолсон согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварын тэмдэг, зураасан кодыг мэдүүлээгүй. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.