11.34 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.34 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль зөрчих

1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь: /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

1.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн тайлан тэнцэлд тусгаагүй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашигласан; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

1.2.зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

1.3.нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлэн тогтоосон; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

1.4.анз хэрэглэсэн; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

1.5.мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данснаас өөр дансанд мөнгөн зээл, түүний хүүг байршуулсан; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

1.6.мөнгөн зээлийн үйл ажиллагааны зар сурталчилгааг дутуу, эсхүл буруу ташаа мэдээлэл агуулсан байдлаар хийсэн; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

1.7.гэрчилгээгээ бусдад шилжүүлсэн; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

1.8.зээлийн гэрээ байгуулсны шимтгэл, хураамж, эсхүл нэмэлт төлбөр авсан; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

1.9.зээлийн хүүг урьдчилан авсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь: /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.2.ажлын байрны байршлыг бүртгэх байгууллагад бүртгүүлэлгүйгээр өөрчилсөн; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.3.барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргээгүй, эсхүл барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацааг хангаагүй; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.4.барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлогоос үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоогүй; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.5.үйл ажиллагаагаа зогсоох талаар гаргасан шийдвэрээ зээлийн гэрээ байгуулсан үйлчлүүлэгч бүрд мэдэгдээгүй, төлбөр тооцоог дуусгаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

3.Иргэн, хуулийн этгээд нь бүртгүүлэхгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл бүртгүүлэхгүйгээр нэрэндээ “зээлийн үйлчилгээ”, “барьцаалан зээлдүүлэх газар” гэсэн тэмдэглэгээ, эсхүл түүнтэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

4.Иргэн, хуулийн этгээд нь бүртгүүлэхгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.