13.4 дугаар зүйл. Малын генетик нөөцийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13.4 дугаар зүйл. Малын генетик нөөцийн тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл, зэрэг дэвгүй этгээд мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн бол зөрчлийг арилгуулж, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь:

2.1.цөм сүргийн болон үржлийн малыг технологит хугацаанд үзлэг ангилалтад хамруулаагүй, ашиг шимт чанарыг үнэлүүлж, баталгаажуулаагүй;

2.2.үр, хөврөлийг мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн хяналтын доор ашиглаагүй бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь: 3.1.эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн мал, эсхүл стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг сайжруулагчаар ашигласан; 3.2.тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрснөөс өөр үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь малыг дахин давтагдахгүй хувийн дугаараар ялган тэмдэглүүлэх, нэгдсэн бүртгэлд хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тусгай зөвшөөрөлгүйгээр шинээр малын үүлдэр, омог бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх үйл ажиллагааг эрхэлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:

6.1.тухайн жилд импортлохоор тогтоосон мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг зөрчсөн;

6.2.малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад тухайн төрөл, зүйл, цуврал тус бүрийн сорьцын ижил хувийг малын үндэсний генийн санд байршуулаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэгч нь:

7.1.малын болон малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэлийг хөтлөөгүй;

7.2.үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанарын үнэлгээ хийгээгүй;

7.3.технологийн хугацаанд үржлийн малд үзлэг ангилалт, тохируулан сонголт хийх, өсвөр малыг үржилд шилж сонгох, цөм сүрэг бүрдүүлээгүй;

7.4.бог малын, шаардлагатай тохиолдолд бод малын хээлтүүлэгчийг сүргээс тусгаарлах, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ үзүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг энгийн зөвшөөрөлгүйгээр гадаадад гаргахыг завдсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.тухайн үүлдэр, омгийн малыг үржүүлэхээр эрх бүхий байгууллагаас тогтоосноос өөр бүс нутагт үржүүлсэн; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.2.малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчилсөн; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.3.стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг, эсхүл өөр үүлдэр, омгийн малыг сайжруулагчаар ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.