3.10 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах /Энэ зүйлийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Тээврийн хэрэгсэл ашиглан энэ хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн нь автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр бэхжүүлэгдсэн бол тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид энэ хуульд заасан шийтгэл оногдуулна.
2.Тээврийн хэрэгслийг өөр хүн эзэмшиж, эсхүл ашиглаж байсан нь тогтоогдсон бол өмчлөгч, эзэмшигчийг шийтгэлээс чөлөөлж, зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулна.
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ