4.2 дугаар зүйл. Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4.2 дугаар зүйл. Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.

2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.

4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.

5.Хүн, хуулийн этгээд энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдэж торгох шийтгэлийг хугацаанд нь төлөөгүй нь энэ хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.