5.20 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5.20 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Хүний эрх хамгаалагчийг доромжлох, гүтгэх, үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг уриалах, албадах арга хэрэглэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хүний эрх хамгаалагч нь хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулсан, явуулахыг уриалсан, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашигласан, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

НИЙТИЙН ЁС СУРТАХУУН, ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.