1 дугаар зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь валютын зохицуулалтын талаарх төрийн зохих байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд валютын гүйлгээ хийх, валютын гүйлгээнд хяналт тавих, Монгол Улсын үндэсний валютыг үнэгүйдлээс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.