10 дугаар зүйл. Дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянах
10.1.Дээд шатны прокурор доод шатны прокурорын шийдвэрийг дараахь тохиолдолд заавал хянана:
10.1.1.мөрдөгч санал, өмгөөлөгч хүсэлт гаргасан;
10.1.2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гомдол, мэдээлэл ирүүлсэн;
10.1.3.хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн;
10.1.4.прокурор хянан шалгах ажиллагаа явуулсан;
10.1.5.шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхтэй холбогдуулж гаргасан прокурорын дүгнэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон;
10.1.6.улсын яллагч шүүх хуралдаанд яллахаас татгалзсан;
10.1.7.шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн;
10.1.8.шүүгдэгчийг цагаатгасан.
ПРОКУРОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА