43 дугаар зүйл. Прокурорын байгууллагын тогтолцоо

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Прокурорын байгууллагын тогтолцоо

43.1.Прокурорын байгууллага Улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газраас бүрдэнэ.

43.2.Прокурорын хяналтын ажлын онцлогийг харгалзан дагнасан прокурорын газар байгуулж болно.

43.3.Аймаг, нийслэл, дагнасан болон сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газрыг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, ажлын шаардлагыг харгалзан Улсын ерөнхий прокурорын саналаар Монгол Улсын Их Хурал /цаашид "Улсын Их Хурал" гэх/ байгуулна.

43.4.Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, прокурорыг мэргэшүүлэх сургалт, судалгааны нэгж байна.

43.5.Улсын ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэргийн төв архив, аймаг, нийслэл, дагнасан прокурорын газарт түүний салбар архив ажиллана.

43.6.Прокурорын газрын зохион байгуулалт, бүтэц, орон тоог Улсын ерөнхий прокурор тогтооно.

43.7.Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэд зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэн эрх, ажиллах журмыг Улсын ерөнхий прокурор тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.