51 дугаар зүйл. Улсын ерөнхий прокурор Засгийн газартай харилцах
51.1.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний хүсэлтээр өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцож санал, дүгнэлт гаргаж болно.
51.2.Шаардлагатай гэж үзвэл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг Ерөнхий сайдтай зөвшилцөн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж болно.