58 дугаар зүйл. Хууль зүйн баталгаа

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

58 дугаар зүйл. Хууль зүйн баталгаа

58.1.Прокурор, түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн, энэ тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.

58.2.Прокурор аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор хуульд заасан нэг бүрийн тусгай хэрэгслийг эзэмших, хэрэглэх эрхтэй. Тусгай хэрэгслээр хангах, хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурор батална.

58.3.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсхүл хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр, бусад прокурорыг Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, тээвэр, холбооны хэрэгсэл, өөрийнх нь мэдэлд байгаа баримт бичиг, ачаа тээш, бусад эд хөрөнгө, хүний эмзэг мэдээлэл, биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

58.4.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсхүл гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хангалттай үндэслэл тогтоогдсон бол энэ тухай Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид, бусад прокурорын талаар Улсын ерөнхий прокурорт 24 цагийн дотор мэдэгдэнэ.

58.5.Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл Улсын ерөнхий прокурор ажлын 10 өдрийн дотор прокурорыг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

58.6.Прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлж болно.

58.7.Прокурорыг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, уналга, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийх шаардлагатай бол энэ хуулийн 58.4, 58.5-д заасан журмын дагуу зөвшөөрөл авна.

58.8.Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг шалгах, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

58.9.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.