60 дугаар зүйл. Нийгмийн баталгаа

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

60 дугаар зүйл. Нийгмийн баталгаа

60.1.Прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсантай холбогдон гарах аливаа хохирлыг төр хариуцна.

60.2.Прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан бол түүний 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг түүний гэр бүлд олгоно.

60.3.Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

60.4.Прокурорын ээлжийн амралтын үндсэн хугацаа, нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хууль болон энэ хуулиар тогтооно. Прокуророор ажилласан 5 жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт эдэлнэ.

60.5.Прокурор өөр орон нутагт томилогдон ажиллах тохиолдолд шилжин суурьшихтай холбогдон гарах зардлыг прокурорын байгууллага хариуцна.

60.6.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан прокурорын бие махбодод гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосон, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд прокурорт тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуугийн тэтгэвэр, тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно. Прокурор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.

60.7.Энэ хуулийн 60.6-д заасан тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол буцалтгүй тусламжийг төрөөс олгож, хуульд заасан тохиолдолд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

60.8.Энэ хуульд зааснаас бусад баталгаа, шагнал урамшил, тусламж, тэтгэмжийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.