62 дугаар зүйл. Прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалт
62.1.Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.
62.2.Прокурорын байгууллагад улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Прокурор нь албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэнэ.
ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОН САХИЛГЫН ХАРИУЦЛАГА