65 дугаар зүйл. Прокурорын ёс зүйн зөвлөл
65.1.Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна.
65.2.Прокурорын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
65.3.Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Улсын ерөнхий прокурор томилно.