3 дугаар зүйл. Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.Цагдаагийн байгууллага баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг энэ зүйлд заасан хугацааны дотор үе шаттайгаар шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлнэ. /Энэ зүйлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
/Энэ зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./