3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."асран хамгаалагч, харгалзан дэмжигч" гэж Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1-д заасны дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон хүнийг;
3.1.2."хүүхэд үрчлэн авах" гэж Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд үрчлэн авахыг;
3.1.3.“хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх, эцэг 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.4."өрх толгойлсон эх, эцэг" гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан хүнийг.