7 дугаар зүйл. Төлбөрийн зөвшөөрөл
1.Төлбөр хариуцагчаас төлбөр төлөхөөр зөвшөөрсөн тухай шилжих вексельд бичиж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсныг "төлбөрийн зөвшөөрөл" гэнэ.
2.Төлбөр хариуцагчаас вексельд заасан төлбөрийг хэсэгчлэн төлөх зөвшөөрөл өгөхийг хориглоно.
3.Шилжих вексельд төлбөрийн зөвшөөрөл бичүүлэхийг вексель бичигч хариуцна.