МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 22 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2018 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөгөөр баталсугай.
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2018 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2018 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,710,777.6 сая төгрөгөөр баталсугай.
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 683,319.8 сая төгрөгөөр баталсугай.
- 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 82,884.4 сая төгрөгөөр баталсугай.
- 9 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2018 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 122,747.2 сая төгрөгөөр баталсугай.
- 10 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2018 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 508,744.3 сая төгрөгөөр баталсугай.
- 11 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт олгох шилжүүлгийн хэмжээг 100,000.0 сая төгрөгөөр баталсугай.
- 12 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээг 408,744.3 сая төгрөгөөр баталсугай.
- 13 дугаар зүйлЗасгийн газрын 2018 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,583,181.9 сая төгрөгөөр баталсугай.
- 14 дугаар зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дахь хэсэгт заасан Засгийн газрын өрийн хязгаарт багтаан өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
- 15 дугаар зүйлМонгол Улсын 2018 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 16 дугаар зүйл2018 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 17 дугаар зүйл2018 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 18 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2018 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүнгийн талаархи чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 19 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 20 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
- 21 дугаар зүйлОлон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2018 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийг 4 дүгээр хавсралтаар баталсугай.
- 22 дугаар зүйлЭнэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.