ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 5 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын санд 2018 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай.
Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 97,695.4 1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл 119,572.2 1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 36,192.0 1.4.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл 67,723.8 1.5.Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 15,501.2 1.6.Бусад орлого 39,327.3 Нийт орлого 376,011.9
4 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:
Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 1.1.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох 214,507.9 1.2.Хувийн эмнэлэг, эмийн санд олгох 122,531.2 1.3.Үйл ажиллагааны урсгал зардал 4,017.9 1.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр 33.6 1.5.Бусад 240.0 Нийт зарлага 341,330.5
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД