15 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг
15.1.Төрийн албан хаагчийн хувийн хэрэг /цаашид "хувийн хэрэг" гэх/ нь төрийн албан хаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, түүний эрхэлсэн албан тушаал, ажлын үр дүнтэй холбогдсон мэдээллийг агуулна.
15.2.Төрийн албан хаагчид зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө.
15.3.Хувийн хэрэг хөтлөх журмыг төрийн албаны төв байгууллага батална.