20 дугаар зүйл. Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-12-07

20.1.Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

20.2.Төрийн үйлчилгээний албан тушаалыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгээс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "удирдах" гэснийг хассан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.