41 дугаар зүйл. Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа

41.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэний төрийн алба хаах эрх 18 нас хүрснээр үүснэ.

41.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.

41.3.Ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

41.4.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.