МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Төр, засаглал · 4 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын агентлагийн даргаар зохих журмын дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид энэ хуулийн 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд мөн хууль үйлчлэхгүй.
2 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөх бөгөөд Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан иргэнийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, уг албан тушаалд шинээр томилно.
3 дугаар зүйл. Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын агентлагийн даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.
4 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.