11 дугаар зүйл. Санхүүжилтийн тогтолцоо
11.1.Цусны донорын үйлсийг сурталчлах, элсүүлэх, цус авах, шинжлэх, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааны санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
11.2.Донорын эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагааны санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, реципиентийн төлөх төлбөр, Засгийн газрын тусгай сан, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
11.3.Донорын цус, цусан бүтээгдэхүүн болон донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний үнийн жишгийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
ДОНОР, РЕЦИПИЕНТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, АЖИЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА