17 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавигдах шаардлага

ДОНОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавигдах шаардлага

17.1.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарыг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий мэргэжлийн баг хариуцан гүйцэтгэнэ.

17.2.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбар гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн мэргэжилтэн нь донор болон реципиент, тэдний гэр бүлийн гишүүнээс төлбөр, урамшуулал авахыг хориглоно.

17.3.Эмч, эрүүл мэндийн ажилтан донор болон реципиентийн нууцыг хадгалж, донорын шинжилгээний явцад илэрсэн эмгэг өөрчлөлтийг зөвхөн өөрт нь мэдээлнэ.

ДОНОРООС ЦУС, ЭС, ЭД, ЭРХТЭН АВАХ, ШИНЖЛЭХ, БОЛОВСРУУЛАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, УСТГАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.