11 дугаар зүйл. Баяжуулсан хүнсэнд тавих төрийн хяналт

БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Баяжуулсан хүнсэнд тавих төрийн хяналт

11.1.Албан журмаар хүнс баяжуулах үйл ажиллагаанд тавих хяналтын журмыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд тавих хяналтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.3.Хилийн боомт, гүний гаалийн дэргэдэх хүнсний чанар, стандартын улсын байцаагч нь хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэлийг үндэслэн баяжуулагч бэлдмэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрч, экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг олгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.