1 дугаар зүйл.

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1 дугаар зүйл.

1.1.2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэдээлэх үүрэгтэй этгээд нь уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр сарын хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

1.1.1.харилцагчийг таньж мэдэх арга хэмжээг авах;

1.1.2.харилцагчийг таньж мэдэх талаархи урьд авсан мэдээллийг шинэчлэх;

1.1.3.өндөр эрсдэлтэй харилцагчийн талаархи мэдээллийг шинэчлэх;

1.1.4.дотоод хяналтын хөтөлбөрийг шинэчлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.