13 дугаар зүйл. Банканд төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх
13.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн банканд төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх төлөвлөгөөг Монголбанкны саналыг харгалзан баталж, хэрэгжүүлнэ.
13.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан төлөвлөгөөний дагуу тухайн банканд төрөөс оруулсан хөрөнгийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дотор төсөвт буцаан төвлөрүүлнэ.
13.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь банканд төрөөс оруулсан хөрөнгийг нийтэд нээлттэй болон хаалттай хэлбэрээр худалдаж болно.
13.4.Энэ хуулийн 13.1-д заасан төлөвлөгөөний хүрээнд банканд төрөөс оруулсан хөрөнгийг худалдах үнийг төр тус банкны хувьцааг худалдаж авсан үнэ, эсхүл тухайн үеийн зах зээлийн үнээр тогтооно.
13.5.Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банканд төрөөс оруулсан хөрөнгийг удирдах, хянах, төсөвт буцаан төвлөрүүлэхтэй холбогдох журмыг Монголбанкны саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ТӨРӨӨС ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛСЭН БАНКАНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ