4 дугаар зүйл. Нэр томьёоны тодорхойлолт

БАНКНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."банкны активын чанарын үнэлгээ" гэж банканд хийх хяналт шалгалтын хүрээнд банкны активын чанарыг бодитой тогтоох зорилгоор хийх үнэлгээг;

4.1.2."өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагын мэдэгдэл" гэж Монголбанкнаас банканд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангуулахаар энэ хуулийн 5.1-д заасны дагуу хүргүүлсэн мэдэгдлийг;

4.1.3.“банкны системд нөлөө бүхий банк” гэж Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкийг; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.1.4."банкийг шинэчлэх төлөвлөгөө" гэж эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран банк өөрийн хөрөнгийн шаардлагыг хангахуйц хэмжээнд нэмэгдүүлэх, цаашид тогтмол ашигтай ажиллах, төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх талаарх стратегийг багтаасан гурван жилийн дэлгэрэнгүй бизнес төлөвлөгөөг;

4.1.5."хамтран ажиллах гэрээ" гэж төрөөс дахин хөрөнгөжүүлж байгаа банк санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан банкийг шинэчлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүлээх үүрэг, хамтын ажиллагааны хүрээ, төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх, банкийг шинэчлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг мэдээлэх болон талуудын бусад эрх, үүргийг тодорхойлсон хэлцлийг;

4.1.6."дунд хугацаанд банкны хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой" гэж банк хэвийн үйл ажиллагаа явуулах замаар 5 жилийн хугацаанд цаашид төрөөс хөрөнгийн дэмжлэггүйгээр ашигтай ажиллахыг;

4.1.7."нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө" гэж банкны энгийн хувьцаа, түүнтэй дүйцэхүйц давуу эрхийн хувьцаа, цэвэр ашгаас байгуулсан нөөцийн сан, хуримтлагдсан ашиг алдагдал, нэмж төлөгдсөн энгийн хувьцаа, хандивын хөрөнгө;

4.1.8."хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө" гэж энэ хуулийн 4.1.7-д зааснаас бусад давуу эрхтэй хувьцаа, нэмж төлөгдсөн давуу эрхийн хувьцаа, дахин үнэлгээний нэмэгдэл, нийгмийн хөгжлийн сан, хувьцаанд хөрвөх бусад үнэт цаас.

БАНКНЫ ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ШААРДЛАГЫГ ХАНГУУЛАХ, ХҮСЭЛТ ГАРГАХ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.