10 дугаар зүйл. Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт
10.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөтэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.2.Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө нь улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөгөөтэй уялдсан байна.
10.3.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын орон нутаг дахь нэгж үйл ажиллагааны төлөвлөгөөндөө орон нутгийн хамгаалалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгана.