16 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
16.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1.орон нутгийн хамгаалалтыг бодлогын удирдамжаар хангах, хянан зохицуулах;
16.1.2.орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх саналыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх;
16.1.3.аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг батлах;
16.1.4.орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах заавар, томилгоот нэгжийн бүтэц, зохион байгуулалтын үлгэрчилсэн загварыг батлах;
16.1.5.нэгдсэн сургуулийг зохион байгуулах асуудлыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх.