5 дугаар зүйл. Төрөөс багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо
5.1.Багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо нь багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, ажлын байран дээр тасралтгүй хөгжих үйл явцын нэгдэл байх бөгөөд багшид үндэсний, орон нутгийн, байгууллагын, сонирхлын бүлгийн, багшийн түвшинд дэмжлэг үзүүлнэ.
5.2.Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг үндэсний түвшинд багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага, орон нутгийн түвшинд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, байгууллагын түвшинд захирал, сургалтын менежер, эрхлэгч, арга зүйч, сонирхлын бүлгийн түвшинд хамтын удирдлагын нэгдэл, багш өөрөө хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./