21 дугаар зүйл. Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс
21.1.Хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа, мэдээлэл авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө.
21.2.Энэ хуулийн 21.1-д заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно.
21.3.Энэ хуулийн 21.1-д заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн үйлчилгээний хөлс, улсын тэмдэгтийн хураамжийн таваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагын цахимжуулалт, мэдээллийн технологийн шинэчлэл, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, сургалт зохион байгуулах ажилд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./