9 дугаар зүйл. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан

9.1.Монгол Улс улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна.

9.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.

9.3.Улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, кодыг улсын бүртгэлийн байгууллага, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн хороо хамтран батална. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.4.Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно.

9.5.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, цахим сүлжээ үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна.

9.6.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, эх нотлох баримт бичгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан /цаашид "улсын бүртгэлийн байгууллага" гэх/ хүлээнэ.

9.7.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, хөгжүүлэх боломжтой байна.

9.8.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийн хуулбар сан нь төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагад хадгалагдана.

9.9.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага болон төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагатай мэдээлэл солилцох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

9.10.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ажлын шаардлагаар ашиглаж байгаа этгээд тухайн мэдээлэлтэй холбоотой хуулиар тогтоосон нууцыг хадгалах үүрэгтэй.

9.11.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан нь төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагад дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулна.

9.12.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.